8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

2020-07-08 10:10:49

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 13.00 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 172 иргэн ирж байгаа бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, “Алтай”, “Боржигон”, “Мичид” зочид буудалд тусгаарлах юм. Мөн 08-нд  Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 260 орчим иргэнээ авчирна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл