8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гамшгийн эрсдлийн мэдээллийн сан” цахим хуудасны эхний шатны хөгжүүлэлтийг хийжээ

2020-07-03 09:13:32

ОБЕГ-аас  “Гамшгийн эрсдлийн мэдээллийн сан” цахим хуудасны эхний шатны хөгжүүлэлтийг хийлээ.

Энэхүү цахим хуудаснаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, аймаг, нийслэл, хороо, дүүрэг сумдад хийсэн гамшгийн эрсдлийн ерөнхий үнэлгээ, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд хийсэн эрсдлийн нарийвчилсан үнэлгээг харах боломжтой.

Мөн Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөлөөс тусгай зөвшөөрөл эзэмшигч 17 хуулийн этгээдийн мэдээлэл, хийгдсэн үнэлгээ, гамшгийн эрсдлийг бууруулах төлөвлөгөө, стратеги, тэдгээрийн хэрэгжилт зэргийг багтаасан юм.

Түүнчлэн гамшгийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гүйцэтгэсэн гамшгийн эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолын дагуу гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээг цахим болгож, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглахаас гадна гамшгийн төрөл бүрээр эрсдлийн ерөнхий үнэлгээг цахимаар гүйцэтгэх боломжтой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment