8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Загдааг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв

2020-07-01 10:40:47

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 7 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.

Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх хүсэлт гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл