Суудлын автомашинд ахуйн хэрэглээний газ дэлбэрсний улмаас дотор нь байсан хоёр хүн бэртэж эмнэлэгт хүргэгджээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва хороолол”-ын 9 дүгээр байрны автомашины зогсоол суудлын автомашин дэлбэрсэн тухай мэдээллийг өчигдөр өдрийн 20:05 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн 20 настай, эрэгтэй Н, 18 настай, эрэгтэй М нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү авч явсан байсан. Автомашиныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.