8o
Улаанбаатар хот
mobile menu

Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2020-06-29 10:29:23

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Өнөө маргаашдаа төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны зургадугаар сарын 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Дарьгангын тал, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ЗУРГАДУГААР САРЫН 29-НӨӨС ДОЛДУГААР САРЫН 3-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Салхи энэ сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд говийн бүс нутгаар хална.Зургадугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, долдугаар сарын 1-нд зарим газраар, 2-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

УЦУОШГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл