УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг онц ноцтой гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Л.Түвшинжаргал өчигдөр үдээс хойш өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг Х.Баттулга гишүүнийг Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байх үед тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэж үзэн саатуулаад байсан юм.