8o
Улаанбаатар хот
mobile menu

Арга зүйч нар Сүрьеэгийн сургалтад хамрагдлаа

2019-12-10 19:00:00

“Глобал” сангийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй тэнэмэл иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт, эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн 4 дүгээр улирлын сургалт 2019 оны 12 сарын 10-ны өдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо. Сургалтыг Монголын улаан загалмай нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв чиглүүлэн явуулаа. Сургалтад нийслэлийн 6 дүүргийн дунд шатны хороодын арга зүйч, сайн дурын идэвхтэн нар оролцсон юм. Мөн төслийг хэрэгжүүлж, хамтран ажилладаг “Өлзийт асар” ТББ, “Дөлгөөн  минж” ТББ, “Энэрэл” эмнэлгийн төлөөлөл оролцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл