8o
Улаанбаатар хот
mobile menu

АВСТРАЛИЙН ОЙН ТҮЙМЭРТ ӨРТСӨН ИРГЭДЭД ТУСЛАХ ХАНДИВЫН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

2020-01-15 19:00:00

 

Өнгөрсөн оны 7 сараас хойш гарсан ойн түймрийн улмаас Австрали улсад өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ Өмнөд Уэйлс мужид  2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алдаад байна. Мөн Австралийн 6 мужид ойн түймрийн улмаас 7,3 сая га газар шатаж, хагас тэрбум амьтад өртсөн байна. Монгол улсын Засгийн Газраас 45,000 ам.долларын  хандив өргөсөнд Австралийн Улаан загалмай нийгэмлэгээс талархал илэрхийлж, Монгол улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд талархал илэрхийлж байна.

Ойн түймэрт өртсөн иргэдэд туслах зорилгоор Австралийн улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах яаралтай тусламжийн сангаас орон гэрээ бүрэн алдсан өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж байгаагаас гадна түр хорогдох байруудад сайн дурын идэвхтэнүүд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, анхны тусламж үзүүлэх, халуун хоол цайгаар үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Австралийн улаан загалмай нийгэмлэгээс өнгөрсөн 7 сараас хойш ойн түймэрт өртсөн 20,000 иргэнд тусламж үзүүлж, 1920 сайн дурын идэвхтэн үйл ажиллагаанд оролцож, 38,600 гаруй хүмүүсийн мэдээллийг бүртгэж авсан байна. Ойн түймрийн улирал дуусаагүй, түймэр бүрэн унтарч дуусахад цаашид их хугацаа орох учраас ойн түймрийг унтраах үйл ажиллагаанаас гадна, гамшигт өртсөн иргэдэд гамшгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа үзүүлэхэд нэмэлт тусламж шаардлагатай  байна.

Австрали улсад зуны халуун улирал эхэлж, нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд хэвийн амьдралдаа эргэн орох болон нөхөн сэргээх үйл ажиллагаанд нь туслах зорилгоор МУЗН-ээс Австралийн ой хээрийн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аяныг зарлаж байна.

-  Хандивын данс: Хаан банкин дахь Монголын улаан загалмай нийгэмлэгийн 5431228453 /төгрөг/

-  Монголын улаан загалмай нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх газраас Хүмүүнлэгийн хандивын хайрцаг аялуулах болно.

Холбоо барих хүн: МУЗН-ийн Нөөц хөгжүүлэх газрын дарга Ц.Ганчимэг /И-мэйл: ganchimeg.ts@redcross.mn, утас: 9901-7277/.

Австралийн ойн түймэрт өртсөн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг Монгол Улсын нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хандан уриалж байна.

 

МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment