8o
Улаанбаатар хот
mobile menu

6 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2020-06-15 11:18:30

Зургаадугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17,18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр  дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл