8o
Улаанбаатар хот
mobile menu

Багас насны хоёр хүүхэд ТАГТНААС УНАХ гэж байсныг аварчээ

2020-06-12 10:03:43

 

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр /2020.06.11/  туул голд живж байсан хоёр иргэн, тагтан дээрээсээ унах гэж байсан бага насны хоёр хүүхдийг тус тус аварсан байна. Тодруулбал, 

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд-Ар” хорооллын 21А байрны 4 давхрын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр /06.11/ 11:17 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11:36 цагт очиж, 5 дугаар давхраас аврах олс ашиглан 4 дүгээр давхрын тагтаар орж, Б /4 настай, эрэгтэй/, Ж /2 настай, эрэгтэй/ нарыг аварчээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлагыг мөн өдрийн 17:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Х /17 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /20 настай, эмэгтэй/ нарыг “Туул” голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл