8o
Улаанбаатар хот
mobile menu

Шаардлага биелүүлээгүй нэг иргэнээс болж онгоцноос иргэдийг буулгах ажил 30-аад минут саатлаа

2020-06-11 10:09:11

Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагин орчимд Чингис хаан нисэх буудалд газардлаа. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулав. 

Энэ онгоцоор 175 иргэн эх орондоо ирснээс нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Нисэх буудлын улаан бүс рүү цагдаагийн машин Хилийн мэргэжлийн хяналтын албаны зөвшөөрлөөр нэвтэрч хэв журмыг сахиулсан бөгөөд гарахдаа хамгаалалтын хувцсыг ном журмын дагуу тайлж, ариутгал халдваргүйтгэл хийлгэсний дараа улаан бүсээс гарна.  

Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Хүний эрх гэсээр байтал үүргээ мэдэхээ байсан хүмүүст анхааруулах зорилгоор яагаад ил шууд зарлаж болохгүй гэж..... онцгой нөхцөл байдлын үе шүү дээ
2020/06/17 202.55.191.205
зочин
Дахин ийм үйлдэл гаргахгүй болтол нь шийтгээд түүнийгээ нийтэд мэдээлбэл сургамж болно.
2020/06/12 103.212.119.55
ах
Тэр новшийн нэр зургийг ил тавь түүнийг буудалд биш шоронд оруулаач
2020/06/12 139.5.219.26