Өнөөдөр АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийж АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд огцрохыг шаардлаа. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар тус шаардлагадаа “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо өөрийн үнэт зүйл шудрага ёсны зарчимыг дээдлэн 2009 оноос улс төрийн үйл ажиллагааг ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө тасралтгүй явуулсаар ирсэн . Харин АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хууль сахиулагч шүүх, цагдаа, прокурорын байгууллагуудын асуудлыг хэлэхдээ нэр цохож хэлэхгүй, албан байгууллагадад ажиллаж байгаа хүмүүсийн нэр хүнлийг нь унгааж байгаа нь УИХ-ын даргын ёс зүйд нийцэхгүй байгаа юм. Мөн АН одоо хүртэл ҮЗХ-оо хуралдуулж чадахгүй байна.Энэ дотро хаграл бутралтай байгаагийн тод илрэл юм . Тиймээс З.Энхболдыг Ардчилсан намын даргаасаа огцрохыг шаардаж байна” гэсэн байна.
З.Энхболдыг Ардчилсан намын даргаасаа огцрохыг шаардлаа
2016-03-23 17:41:00