8o
Улаанбаатар хот
mobile menu

Дундговь аймагт "угалз" шуурч байна

2020-06-09 16:50:35

Говьд шороон шуурга удаан хугацаанд үргэлжлэн шуурахыг угалз, түйрэн гэж нэрлэдэг. Тэгвэл Дундговь аймагт өнөөдөр 14.45 цагийн байдлаар говийн "угалз" шуурсан мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Үүнээс нэг сарын өмнө Говьсүмбэр аймагт "говийн угалз" шуурсан билээ. 

Ойрын өдрүүдэд говийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр, маргааш говийн бүс нутгаар салхи секундэд 13-15 метр, 11-нд 14-16 метр хүрч ширүүснэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл