8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Ц.Энхбаярыг томилжээ

2020-06-09 10:16:38

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар Ц.Энхбаярыг томилжээ.

Өнгөрөгч тавдугаар сарын 27- ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газар дахь усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ болон мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан билээ.

ЭРГИЙН ТОХИЖИЛТЫН ЯВЦ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Одоо дугуйн зам дээрээ хүмүүс нь холилдоод бүр замбараагүй болсон шүү. Анхаараарай, дараагийн ослын буруутан болоод халагдав даа.
2020/06/10 103.206.195.230
иргэн
Алхалтын зам, одоо байгаа дугуйн замаа гүйлтийн зам болгоод шинээр дугуйн зам алс тойруу, холуур хийчихвэл болбох нь тэр.
2020/06/10 103.206.195.230
Иргэн
Эрхэм шинэ даргаа та цэцэрлэгт хүрээлэнгийн замд явган хүн, дугуйтай хүн холилдсон замаа ялгаж салгахгүй бол дахин осол гарах өндөр эрсдэлтэй байгаа шүү. дугуйн алсын тойруу зам хийчихэд л болно ш д
2020/06/10 103.206.195.230
trenfd
nemer bna yy. aldaagaa asar hurdan zasaj bgaa haragdaagui dee.
2020/06/09 103.80.210.183