Энэ оны зургаадугаар сарын 08 буюу өнөөдөр өглөө 06:00 цаг орчим Төв аймгийн Борнуур сумын Нарт дөрөвдүгээр багийн нутаг "Тахилтын давааны ар" гэх газар Тоёота Приус-11 маркийн автомашин онхолдож хоёр иргэн нас барсан харамсалтай осол гарчээ.
Тодруулбал, Тоёота Приус-11 маркийн автомашины жолооч Ж /50 настай эрэгтэй/, зорчигч М /41 настай эрэгтэй/ нар нас барж, зорчиж явсан гурван иргэн гэмтжээ. Одоогийн байдлаар тухайн хэргийг Төв аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.