8o
Улаанбаатар хот
mobile menu

БАЯРЛАЛАА,НЯМХҮҮ эмчээ

2020-06-07 18:48:49

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Анагаах ухааны доктор, профессор, урдаа барьдаг халдварт өвчин судлаач гэдгийг түүнийг коронавирустэй тэмцсэн энэ өдрүүдэд монголчууд илүү сайн мэдэж, хүндэлж, гадаадын болон Монголынхоо олон хүнийг эдгээж, эмчилж байгаад нь баяр талархлын үгээр хайр найргүй шагнах болсон билээ. Нийтдээ 30 гаруй жил эрүүл энхийн манаанд зогсож байгаа тэрээр анх сувилагч болохоор  Анагаахын коллежид орж  онц дүнтэй төгсөж, Их сургуульд урилгаар оржээ.

Багадаа эмээ, өвөөгийнхөө хайранд хөлбөрч өссөн тэрээр зөөлөн сэтгэлтэй, зөв хүн болон өсч хүмүүжжээ. Өвөө Жамбал, эмээ Очирцоо хоёр нь  Сэлэнгийн Хүдэр, Ерөө сумын буриадууд. Д.Нямхүүгийнх гурван хүүтэй. Эхнэртэйгээ АУДС-д оюутан болоод л ханилж,  33 жил айл гэрийн хос багана болж яваа ажээ.

Тэрээр гавьяаныхаа амралтыг аваад цаг хугацаа төлөвлөхгүйгээр Монголынхоо тал нутгаар сайхан аялна гэж боддогоо сэтгүүлчид ярьсан нь бий.

Өмнө нь Д.Нямхүү эмчийг ДОХ-ын тухай мэдээлэхэд нь хүмүүс мэддэг болж байв.  1992 онд манай улсад ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол  Камеруны хоёр иргэнээс бүртгэгдэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэднээс шинжилгээ авсан  эмч нь Д.Нямхүү. Тэрээр ДОХ-ын халдвар сэтгэл түгшээх хэмжээнд очсоныг сануулсаар байдаг.  “Тархвар судлаач бидний мэргэжил эмнэлгийн цагдаа л гэсэн үг. Хэрэг илрүүлээд болчихдоггүй, цаад эзэн холбогдогчийг нь олж тогтоон, уг үндсээр нь эмчилж эрүүлжүүлэх ёстой” гэж Д.Нямхүү эмч хэлжээ.

Дэлхий нийтийг түгшээсэн коронавирус Монголын дотоодод тархаагүй, өнөөдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн   193 тохиолдол батлагдсанаас 75 нь эдгэрч эмнэлгээс гараад байна. Дэлхий даяар хэдэн зуун мянгаараа хүн нас барж байхад  Монголд нэг ч эндэлгүй, тэр бүү хэл хэдэн арваараа эдгэрэн гарч байгаа нь ХӨСҮТ-ийг удирдаж байгаа Д.Нямхүү эмч, түүний удирдлагад ажиллаж байгаа олон эмч, мэргэжилтнүүдийн гавьяа юм.

Баярлааа, Нямхүү эмчээ. Танд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Товуу
Тэгэлгүй яахав.Нямхүү эмчдээ баярлалаа гэх үг ч багадна.Ёстой л эмч хүн юм байнаа даа.Танд эрүүл энх сайн сайханыг ерөөе.
2020/06/13 64.119.23.18
зочин
энхэрээсээ аль эрт салсан
2020/06/08 103.26.193.18
Tur
Mundag emch tursun udriin mend hvrgie.
2020/06/08 106.35.210.187
Иргэн
Овоо ш дээ. Хэвлэл мэдээллийнхэн нэг хүнд ч болтугай баярлалаа гэж хэлж байна. Талархлын үг өнөөгийн Монголд ховорджээ. Баярлалаа, Нямхүү эмчээ
2020/06/08 76.90.96.173