8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслангийн замд хурдаа цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

2020-06-07 17:36:49

Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт зориулан Замын хөдөлгөөний дүрмээс танилцуулахаас гадна, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэдэг. Энэ удаад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх хязгаар болон зөрчсөн тохиолдол оноох торгууль, шийтгэлийг оноодог талаар танилцууллаа. Онхолдох хэлбэрийн ослын үндсэн шалтгаан хурд хэтрүүлэх зөрчил бөгөөд амь насаа алдах эрсдэл онхолдох үeд хамгийн өндөр байдаг.

Хурдны дээд хязгаар:

  • Суурин газарт цагт 60 км
  • Суурингийн гаднах замд цагт 80 км
  • Хороолол доторх замд цагт 20 км байна.

Хурдны хязгаарыг 50-иас дээш хувиар хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасна.

Түүнчлэн зуслангийн замд хурд хэтрүүлэх үзэгдэл нэлээд гардаг. Энэ замд хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаар цагт 60 км бөгөөд хурд хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулав.

Зуслангийн замд хурдаа цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй байхыг анхаарууллаа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment