8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилээр 20 кг мансууруулах бодис тээрэвлэн, нэвтрүүлэх гэж байсан бүлэг этгээдийг илрүүлжээ

2020-06-04 11:43:45

Тавдугаар сарын 29-30-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд хяналт шалтгалт зохион байгуулж мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэн, зарж борлуулдаг бүлэг этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Тусгай ажиллагаа явуулж байх үеэрээ хил дамнуулан хар тамхи худалдан борлуулж байсан бүлэг этгээдүүдээс их хэмжээний мансууруулах бодис хураан авсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгалтын хүрээнд Ханбогд сум дахь Цагаан хад орчимд шалгалт явуулж, нүүрс тээврийн жолооч нар болон “Оюутолгой”-гоос баяжмал тээвэрлэж буй хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн үзлэг шалгалт хийсэн байна. Шалтгалтын явцад зарим жолоочийн тээврийн хэрэгсэлдээ сэтгэцэд нөлөөлт байж болзошгүй их хэмжээний буюу 20 гаруй кг мансууруулах бодис тээвэрлэж явж байсныг илрүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ро
наад новшнуудаа бүх хөрөнгий нь хураагаад бүх насаар нь шоронд хориочээ
2020/06/07 66.181.183.133