8o
Улаанбаатар хот
mobile menu

Баасан гарагт гэр хорооллын ус түгээх байрууд АМАРНА

2020-06-04 09:28:17

Ирэх Баасан гараг буюу зургаадугаар сарын 5-нд бүх нийтийн амралтын өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.

Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах юм байна.

УСУГ-ын диспетчер "Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт/2020.06.05/ гэр хорооллын ус түгээх байрууд амарна.

Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ" гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна.

Ус сувгийн удирдах газар хоногт 150,000-160,000м.куб цэвэр ус олборлон түгээж, 160,000-170,000м.куб бохир ус татан зайлуулдаг ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл