8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоов

2020-06-04 09:18:01

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр барьсан шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тус шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан "Бор хуст хайрхан” компанийн ШТС-ыг илрүүлсэн байна. Улмаар холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулжээ. Мөн зөрчил арилгах хүртэлх хугацаанд ШТС-ын үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл