8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 25 гомдлыг хянан шийдвэрлэв

2020-06-03 19:33:07

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2020 оны 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 63 гомдол, мэдээллийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт 25 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс 1 нь зөрчилтэй болох нь тогтоогдож, 9 гомдолд ашиг сонирхлын зөрчил тогтоогдоогүй байна. Түүнчлэн харьяаллын дагуу 13 гомдлыг шилжүүлж, 1 гомдолд хариу өгч буцаасан байна. Одоогоор 38 гомдол шалгагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл