АНУ-ын Нью Орленд мужид байрлах “Bunny Friend" гэх цэнгэлдэхийн дэргэд зохион байгуулагдаж байсан үлээвэр хөгжмийн парадын үеэр гэмт этгээдүүд халдлага үйлджээ. Үл таних хоёр этгээд хүмүүс рүү гал нээсэн байна. Цагдаагийн газраас мэдээлснээр “Парадад ойролцоогоор 500 гаруй хүн оролцож байсан” гэжээ. Гэмт этгээдүүдийн тэнэсэн суманд 16 хүн оногдож, эмнэлгийн тусламж авчээ.
АНУ-д халдлага гарчээ
2015-11-23 14:18:00