8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуучны эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

2020-06-03 11:12:50

Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны зургаадугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй олж аваад, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлснийг Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсээс мэдээллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл