8o
Улаанбаатар хот
mobile menu

ХӨСҮТ: Халдвар аваад эдгэрсэн 13 хүн ажиглалтаас бүрэн гарчээ

2020-06-03 10:15:16

Монгол Улсад 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын 185 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нь 44 хүн эдгэрч, 141 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн эмчилгээний ор хоног нь 14-53 буюу дунджаар нэг өвчтөн 30 хоног эмчилгээ хийлгэж байгаа аж. Өвчтөнүүд 5-65 насныхан бөгөөд 5-15 настай таван хүүхэд байна. Эдгэрсэн хүмүүсээс 16 нь Энх саран сувилалд, 15 нь гэрийн ажиглалтад байна.

COVID-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийг ХӨСҮТ-өөс гаргаж, Энх саран сувилалд 14 хоног тусгаарлан ажиглаж, хоёр удаа шинжилгээ авч, гэрийн ажиглалтад гарсан үед нь мөн шинжилгээ авч, ажиглалтаас гаргаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 16 хүн сувилалд тусгаарлагдсан бол 15 хүн гэрийн ажиглалтад байна. Харин эдгэрсэн 13 хүн ажиглалтаас бүрэн гарчээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл