8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн хотуудын дарга нар "Ковид-19” –ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар цахимаар хуралдана

2020-06-03 09:20:47

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг өнөөдөр цахимаар зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцох юм. Тодруулбал, Сөүл, Лондон Унгар, Москва, Дели,Гуаякил, Киев  Истанбул хотуудын дарга нар оролцоно.

 “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид анхаарах арга хэмжээ,  цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулагдах аж. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөх юм.

 Улаанбаатарын цагаар өнөөдөр орой 21.00 цагт  “Ковид 19” -ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” цахим хурал болох бөгөөд нийслэлийн мэдээ пэйж хуудас шууд дамжуулах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл