8o
Улаанбаатар хот
mobile menu

"Шинэ-Амгалан" хорооллын 12 давхраас үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгажээ

2020-06-03 08:34:42

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ-Амгалан” хорооллын 520 дугаар байр 12 дугаар давхраас үсрэхийг завдсан эмэгтэйг эсэн мэнд буулгажээ.

Тодруулбал "Барилгын дээврээс хүн унах гээд байна" гэсэн дуудлага 2020.06.01-ний өдрийн 13:36 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 13:50 цагт очиж, тус байрны 1 дүгээр орцны 12 дугаар давхрын орцны цонхоор иргэн Н /27 настай, эрэгтэй/ амиа хорлож болзошгүй үсрэх гэж байсныг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Г.Жанлаваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл