УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах бүсгүйчүүдийг саатуулж, байцаасан явдал улс төрийн хүрээний халуун сэдэв болоод байгаа билээ. Түүний туслах Г.Түвшинжаргалыг ой дөрвөн сартай хүүхэдтэй нь уулзуулахын тулд УИХ-ын гишүүн Г.Уянга хорих анги дээр очсон. Тэрээр хэвлэлийнхний өмнө ЦЕГ-ын дарга Р.Чингистай утсаар ярьж, улмаар цагдаагийн дарга Г.Түвшинжаргалыг суллах чиглэл өгсөн ч цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, Г.Түвшинжаргалыг суллахгүй, ар гэрийнхэнтэй нь уулзуулна гэж мэдэгдсэн. Мөн Хуульзүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын дарга З.Энхболд нар Женко Х.Баттулгыг хамгаалсан тайлбар хийгээд буй. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан талаарх мэдээлэл байна.
УИХ-ын дарга З.Энхболд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан уу
2016-03-23 13:45:00