8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН руу мөнгө барьж ирэх хэрэггүй

2020-05-28 16:51:12

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн сарын өмнө “Манай нам сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй” гэж мэдэгдсэн нь улс төрд тектоник хөдөлгөөн үүсгэв. АН-ынхан цочирдож, улс төрийн бусад нам, хөдөлгөөнүүд сандралдав.Эрх баригч хүчнийхэн энэ мэдэгдлийн талаар “Улс төрийн намуудын санхүүжилт нээлттэй, ил тод, шилэн байх ёстой. Сонгуульд нэр дэвших нэрийдлээр том компаниуд, олигархуудаас их хэмжээний хандив авдаг.

УИХ-ын гишүүн болсон хойноо тэр “өр”-өө дарах гэж элдэв лобби хийж, эх орныхоо эрх ашгийн эсрэг үйлдэл гаргахад хүрдэг. Айхтар барьцаанд орж байгаа биз. Нэг компани, хувь хүнээс авсан тэрхүү мөнгө нь хандив гэхээсээ илүү авилга, хээл хахуулийн шинж чанартай байдаг учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх тийм зоримог мэдэгдлийг хийсэн” гэж тайлбарласан нь саяхан.

Эрх баригч хүчний тэргүүн ийм мэдэгдэл хийж байх үед АН-ынхан сонгуулийн бэлтгэл ажилдаа хэдийнээ орж, нэр дэвшихээр горилогчдоосоо 100, 100 сая төгрөгийн хандив авч байв. Гэвч тус намынхан чухам хэдэн хүнээс тус бүр ийм хэмжээний хандив авсан, тэдгээр нь ямар эх үүсвэрээс бүрдсэн талаар олон нийтэд ямар ч мэдээлэл хийсэнгүй. У.Хүрэлсүхийн мэдэгдлийн талаар хардлага, гүжирдлэг дүүрэн мэдээллийг хөлсний бригадаараа олон нийтийн сүлжээгээр цацуулахаас хэтэрсэнгүй. Учир мэдэх хүмүүсийн ярьж байгаагаар, АН-ынхан горилогчдоосоо 100 сая төгрөгийн хандив авах нэрийдлээр намынхаа сонгуулийн санхүүжилтийг зузаатгасан. Нэг ёсондоо, тэд итгэж мөнгө өгсөн хүмүүсийг ийнхүү хуурсан. Тэр арга нь нарийссаар тойрог худалдах наймаа болж хувирсан аж. 

МАН руу мөнгө барьж ирэх хэрэггүй... МАН-ын гишүүдэд мөнгө өгөх “хориотой”! Яагаад тэр билээ. Хуульч Ү.Амарбат энэ талаар “УИХ-ын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Энэ хуульд улс төрийн намууд сонгуульд оролцохдоо хандивыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн. Төлөвшсөн намууд нэг эх үүсвэрээс их хэмжээний мөнгө авах биш, олон хүнээс буюу тухайн намын гишүүд, дэмжигчдээс бага хэмжээний мөнгийг татан төвлөрүүлдэг. Ингэж цуглуулсан мөнгөөрөө сонгуулийн сурталчилгааны кампанит ажлыг санхүүжүүлсэн нь хамгийн зөв хувилбар.

 

 

Сонгуулийн дараа хэн нэгэнд өргүй, аль нэгэн компанид зориулсан шийдвэр гаргахгүйд энэ бүхний гол утга учир оршино” гэж тун тодорхой тайлбарлажээ. Тийм учраас та У.Хүрэлсүхийн багийнханд бэлэн мөнгө өгч огт болохгүй шүү. Харин АН-ынхан нэр дэвшихээр горилогчдоосоо авсан 100 сая төгрөгийг “Эздэд нь буцааж өгөхгүй” гэлээ.

Эх үүсвэр нь тодорхойгүй ийм их хэмжээний мөнгө авсан, бас буцааж өгөхгүйгээ мэдэгдсэнээрээ тэд улс төрд дүрэмгүй тоглолт хийж байгаагаа давхар зарлах нь тэр.Өөрөөр хэлбэл, сонгуульд нэр дэвших эрх олгох нэрийдлээр нам доторх авилгыг тэд цэцэглүүлж, ХХБ, “Эрдэнэт”-ийн 49 хувийнхантай түүнээс том наймаа хийхдээ 100 сая төгрөгийн хандив өгсөн олон гишүүнээ золиосолж, тойрог ч үгүй үлдээж орхилоо. “Дарин дээр давс” гэгчээр 100 сая төгрөгөөс эхтэйгээр тойроггүй хоцорсон гомдогсод бий болж, АН-ын хагарал, талцал улам даамжрав. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт энэ сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн. “Эцэг” хуульд гарсан нэгэн дэвшил нь улс төрийн намуудын санхүүжилт ил тод, нээлттэй байх явдал. УИХ-д олонх МАН-ынхан энэхүү хуулийн хэрэгжилтийг түүчээлж, сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүйгээ мэдэгдэн ард иргэд, гишүүд, дэмжигчдээсээ хандив авахаа зарлалаа.

Тусгаар тогтнолын ордноос улс даяар ийм зар түгээхтэй зэрэгцэн одоогийн байдлаар 2600 гаруй иргэн тус намд хандив өргөжээ. У.Хүрэлсүхийг багаар нь дэмжихээ илэрхийлсэн иргэд хүүхдийн 100 мянга, и-баримтын сугалааны хонжвор, тэтгэврээс ээ гээд олон эх үүсвэрээс хандивлаж байгаа аж. Гэвч хэн хандив өгч болохгүй вэ. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд зааснаар, гадаадын иргэд, олон улсын байгууллагууд, ямар нэгэн улсын харьяалалгүй иргэд, насанд хүрээгүй хүүхэд, төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниуд, татварын өртэй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байгууллагууд сонгуулийн хандив өгөх боломжгүй юм байна. Харин уншигч авхай та У.Хүрэлсүхийг багаар нь дэмжиж хандив өргөхийг хүсвэл, Төрийн банк, данс эзэмшигч МАН, дансны дугаар 340102000012 юм байна шүү. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Төрөөс хангалттай авчихсан мөнгөөр дутлаа юу ман.
2020/06/02 59.153.115.136
зочин
Хүрэлсүхийн попролд итгэх хүн монголд их л цөөхөн үлдсэн дээ. Сонгууль нэрээр улсынхаа дансыг улайлгасан гавъяаг нь удахгүй бид эдэлнээ новш гэж
2020/05/29 202.21.125.182
ард
Сайхан попрох юмаа мөнгөө бариал гүйцгээж байна танай даодагнуурууд эрдэнэт 5толгойг идээд дууссан ардын нам гархуу ядарсан ард хэнииг сонгохоо мэдэнээ
2020/05/29 192.82.74.55
йыбйыб
Битгий шаа ЖДҮ Концепсээс хангалттай мөнгө авчтхсануу малаа
2020/05/29 43.228.131.110
зочин
ХУДЛАА ЯРИХАА БОЛИО ждү-Ч НАРТ ТООЦОО БОД
2020/05/28 202.70.34.98