8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2020-05-28 12:16:26

 

Өчигдөр  /2020.05.27/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажил хийгдэж байснаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.  Шалгалтаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр  Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулийг  үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Дашрамд дурдахад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг 2014 оны 6 сард тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл гаргаж байсан бөгөөд үүний дагуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас наран шарлагын цогцолбор төслийг хэрэгжүүлэхэд зориулалтаар “Хан Талст” компанид 3.3 га газрыг  ашиглуулахаар шийдвэрлэж байжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дулам
амарсанаа чи өөрийн биеэр очиж үзчээд тэр ханталс компаньд хариуцлага хүлээлгэхгүй яасан юм одоо болохоор өөрөө хариуцлагаас зугтаж байх шивдээ хайран хүүхдүүдийн амь нас
2020/05/29 79.124.60.174
GOMBOO
AMARSAIHAN BAT UUL ed nartaa hariutslaga tootsmoor ymdaa !!!!
2020/05/29 193.169.145.66
HUDLAA GARUUD
Zovshoorolgu uigazar nutag dr ym hisn bnleshd bas hariutslaga tootsoh humuus dree hariutslaga tootsoldoo
2020/05/29 185.220.102.4
оогий
Цэвэрлэх байгууламжийн ослоор амь үрэгдсэн хүмүүсийн хариуцлагыг хэн хүлээсэн бэ? Чи дандаа бултах юмаа Амарсайхаан
2020/05/29 179.43.167.227
баагий
Нийслэлийн засаг дарга очихдоо хамтарч дэмжиж ажиллана нтр гэсэн гэчээд дараа нь ингээд хамаа намаагүй хүнийг ажлаас нь халж болж байгаа юм уу? хариуцлага гэж хаана байна
2020/05/29 185.220.101.5
sarantuya
oorsdoo avahiig ni avch hiihiig ni hiij hariutslaga tootsoh bolohoor zugeer ajlaa hiij baigaa hun huleedeg boltson ym u?
2020/05/29 66.230.230.230
Амбий
Нийслэлийн газарт хувийн компанид газар олгох зөвшөөрөл олгож тэр зөвшөөрлийн дагуу гэрээ хийсэн Бат-Үүл Саранчимэг гэх мэт эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож өгнө үү.
2020/05/29 62.102.148.68
ariuka
4 хүүхдийн амь насаар тоглосон мөртлөө хариуцлага хүлээх болохоороо бүүр ямар ч хамааралгүй хүнийг халдаг энэ явдалаа болиочээ. Улсын их хурлын гишүүн Сарантуяа хариуцлагаа хүлээх хэрэгтэй шд.
2020/05/29 185.100.87.241
оогий
Цэвэрлэх байгууламжийн ослоор амь үрэгдсэн хүмүүсийн хариуцлагыг хэн хүлээсэн бэ? Чи дандаа бултах юмаа.
2020/05/29 185.220.102.7
Naraa
hairan saikhan 4 huuhed ymar negen baidlaar buruutai humuus ni hariutslaga huleeh ystoi... hun bolgon zugtaagaad baihaar hen ni hariutslaga huleeh ym
2020/05/28 45.125.65.118
ганаа
Амарсайхаан чи өөрөө хариуцлагаа хүлээгээчээ гэмгүй царайлсан баг зүүгээд байхын оронд үнэнээрээ байлдаа
2020/05/28 217.79.178.53
Сараа
Нийслэлийн газарт хувийн компанид газар олгох зөвшөөрөл олгож тэр зөвшөөрлийн дагуу гэрээ хийсэн Бат-Үүл Саранчимэг гэх мэт эрх мэдэлтнүүдэд хэн хариуцлага тооцох вэ
2020/05/28 109.70.100.34
Насантогтох
Албан тушаалтай хүмүүс нь ямар нэгэн хариуцлага хүлээхгүй өнгөрдөг энэ байдлаа өөрчилмөөр байна.
2020/05/28 91.121.251.65
тэлмэн
Арай илүү албан тушаалтай нь хэргээс мултараад гэмгүй царайлаад явж байна гэдэг утгагүй юм
2020/05/28 217.79.178.53
Болд
Өөрсдөө авахыг нь авч хийхийг нь хийж хариуцлагыг нь зүгээр ажлаа хийж байгаа хүн хүлээдэг сонин тогтолцоотой новшийн юмдаа!!
2020/05/28 107.189.10.221
Сараа
Өөрөө хариуцлагаас зугтаад албан тушаалыг нэгнээс аваад нэгэнд өгөх улс төрийн заваан ажлаа одоо болиочээ өөрсдөө хариуцлагаа хүлээгээч
2020/05/28 185.220.101.213
tulga
ymar ch burugvi hvn ni burutan blod hariutslaga hvleene gj yu bsin be
2020/05/28 109.70.100.24
МАЛНУУД
Энэ Эрдэнэтуул бусдын хамсан хийсэн хэрэгт яагаад хариуцлага хүлээдэг юм сонин юмаа. Хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь Хотын дарга тэр УИХ гишүүн Саранчимэг хотын дарга асан Бат-Үүл биш үү ?
2020/05/28 80.127.116.96
Ариунсанаа
Хотын дарга та ажлын болон ёс зүйн хариуцлага алдаагүй гэж үү?
2020/05/28 202.21.108.145
зайлбал таарна
энэ оронд ажил хийдэггүй,ярьдаг. ЭМЯ нь зөвхөн коронавирус л хийдэг, Мэрэгжлийн хяналтын газар юу хийдэг нь тодорхойгүй, хотын захиргаа нь хог ч цэвэрлүүлж чадахгүй
2020/05/28 192.82.66.101
Emegenel
Эрдэнэтуул гээд эмэгтэй тэр гэрээ хийх газар олгох ямарч асуудалд хамааралгүй байхад зүгээр л өөрсдийн булхайг хүнээр хүлээлгэх санаатай Амарсайхан өөрөө хариуцлагаа үүрээчээ
2020/05/28 85.25.211.166
харамсалтай
козёл опущения , хотын захиргааны буруутанаар сонгогдож баЙНА. энд ТЭР ОЛОН БИЧИГ, АЛБАН ТООТ ЯВУУЛСАН АЛБАДЫН ДАРГА НАР БУРУУТАЙ ШҮҮ. шууд экскаватор аваачиж булуулаад мөнгийг нь тэр тэрбумтан авгай
2020/05/28 103.229.122.59
  • Recent
  • Most Read
  • Most Comment