АТГ-ын ажилтнууд өчигдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь албан бичиг хүргэж өгсөн билээ. Гэвч үүний дараа Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын ажилтнууд албан өрөөнд дур мэдэж халдсан талаар мэдээлэл хийж байсан. Улмаар АТГ-т албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр АТГ-т албан шаардлага хүргүүлсэн байна. Тэрхүү албан шаардлагыг нь бүрэн эхээр нь хүргэж байна.





