8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Баяр нарын 7 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хойшлогдлоо

2020-05-25 12:47:09

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэний улмаас, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй. 

Мөн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
С баяр сонгуульд манан бүлэглэл ялахыг хүлээж шүүх хурлаа хойшлуулсаар байна . Хэрэв манан бүлэглэл ялбал тэр ялтан биш ямбатан болох биз . Тиимээс л . Хүрэлсүхиин багыг дэмжих хэрэгтэй
2020/05/28 66.181.161.99
zochin
hogijn archaagui novsh ve. Hariutslaga huleene gej ard tumnij omno helcheed, tegeed hariutslag aa huleegeech.
2020/05/25 87.123.194.149