8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: 2 оюутан эдгэрч гарлаа

2020-05-24 14:33:00

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар шинээр нэг улсад гарч дэлхийн 216 улс оронд бүртгэгдсэн.  COVID-19 халдвараар 5.365.000 хүн өвчилж, 339.000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 116.000 халдвар шинээр бүртгэгдэж  6000 гаруй хүн нас барсан байна. Дэлхийн хэмжээнд АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн ихээр бүртгэгдээд байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  188 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.  Өнөөдөр ХӨСҮТ-ээс 2 оюутан эдгэрч гаран дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Дээрх 2 оюутан  37,39 хоногийн эдгэрэлттэй гарсан. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал хөнгөн 86, хүндэвтэр 25 хүн байна" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл