8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар импэксийн баруун талын авто замыг өнөө шөнө хаана

2020-05-22 15:31:27

Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Улаанбаатар импэксийн баруун талын замыг өнөө шөнө хаах нь.

Тодруулбал, Улаанбаатар импэксийн баруун талын гармын авто замыг өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 22-ны 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, төмөр замын гармын хавтан солих ажлыг гүйцэтгэх юм байна.

Тиймээс уг ажлыг гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл