8o
Улаанбаатар хот
mobile menu

УВС АЙМГИЙН ИРГЭД ТӨРИЙН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ СУМААСАА ТҮРГЭН ШУУРХАЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

2020-05-20 16:00:00

МУЗГ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар хамтран Монгол Улсын төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг 21 аймагт хэрэгжүүлж эхэллээ. Тус хөтөлбөрийг Увс аймагт нэвтрүүлж, 19 сумын ЗДТГ-аас ирсэн мэргэжилтэнүүдэд тус үйлчилгээг иргэдэд үзүүлэх талаар сургалт зохион байгуулж, шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж байна. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 21 байгууллагын 185 үйлчилгээг зөвхөн хурууны хээгээ уншуулан сумаасаа авах бүрэн боломжтой юм. Ингэснээр цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлига эрс буурах юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 2