УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Тэрбээр Дубайн гэрээг эсэргүүцэж, Ерөнхий сайдыг огцрох ёстой хэмээн үзэж буй юм.Гэхдээ яг хэн хэн гишүүн гарын үсэг зурсан бэ гэдэг нь хараахан тодорхойгүй байсан билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулах бичигт гарын үсэг зурсан нэр бүхий 16 гишүүний нэрийг зарлалаа.