8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн З.Нарантуяа 2016 оны сонгуульд их хэмжээний мөнгө тараасан бичлэг цацагдав

2020-05-21 10:00:00

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчдийн элдэв бичлэг   задрах нь олшров. Хамгийн сүүлд  УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн МАНАН бүлэглэлийн гар, хөл болж их мөнгө босгох ажиллагааны тухай бичлэг задарсан бол энэ удаад  АН-аас УИХ-д сонгогдсон З.Нарантуяа гишүүний мөнгөний  сүлжээтэй   холбоотой бичлэгийг сошиалд сэвж эхэллээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн 2016 оны сонгуулийн үеийн бичлэг  юм.

АН-ын хамгийн  шударга, тулхтай гишүүдийн нэгээр нэрлэгддэг төлөв эмэгтэйчүүдийн нэг бол  яах аргагүй З.Нарантуяа. Гэвч харагдах байдал нь түүнийг бүрэн илтгэхгүй гэдгийг тус бичлэгээс харж болох юм.  Өөрөөр хэлбэл, тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө маш их хэмжээний мөнгийг зарцуулсан бөгөөд сонгогчдын саналыг “худалдаж авах” ажиллагааг зохион байгуулсан  байх юм. Үндсэндээ тэрбээр төрд гарахын тулд их хэмжээний мөнгө тараах ажиллагааг зохион байгуулсан нь ийнхүү баримтаар бичигдэн үлдсэн байна.

Өдгөө Завхан аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авсан тэрбээр энэ удаад  ямар муу арга хэрэглэхийг таахад бэрх.  Санал худалдаж авах ажиллагаанд гаршсан тэрбээр энэ удаад улам нарийн аргаар үзэх нь гарцаагүй.

 УИХ-ын гишүүн болохын тулд  З.Нарантуяа хэчнээн төгрөг зарцуулсан бэ? Сонгуулийн штабынхантайгаа зах зухаас нь ярьж буй бичлэгийг сийрүүлбэл   “Бүх ухуулагчиддаа албан ёсоор 200,  200-г өгчихсөн байна. Одоо  200 дутуу. Бүх ухуулагчийнхаа нэмэх  200-г тооцоод хадгалчихъя. Тэгээд ялсныхаа дараа мөнгийг нь өгөх үү,хэзээ өгөх вэ, урд өдөр нь байсан ч яахав. Ямар ч байсан 27 гэхэд өгчихсөн байя. Тэгэнгүүт мөлхөө гэж 1900 хүн байна. Ганц аюул. Мөлхөөгийн тоогоор би 592 сая төгрөг өгөх  юм байна.

Тэгэхээр мөлхөөг нэг штабт дунджаар тэд байна гэж тооцоод нэг мөнгө өгье. Тэрийгээ цаанаа жижиглээд олон хүнд өгнө үү, бөөнөөр нь нэгийг өгнө үү өөрсдөө мэд гээд өгчихье. Энэ бүх мөнгөнийхөө тооцоог би намд  өгнө. Гарвал би 300-г хийх ёстой. Өнөөдөр 200-г хийчихсэн байгаа. Одоо энэ бүх тооцоонд 100 бол гарна. Би энийгээ өгөөд тооцоогоо ийш нь өгчихнө. Тэгээд намаас мөнгө нэхэх хүнгүй боллоо шүү дээ, тиймээ. Бензин, машинуудыг нь өгчихлөө. Мөлхөөгийн мөнгийг тооцоод өгчихсөн. Тэгэхээр ямар нэгэн гомдолгүйгээр  та нар өгөх байх гэж бодож байна” хэмээн ярьсан нь бичлэгтэйгээ баримт болон үлджээ.

Нэр дэвшигчид тодроогүй, хандив цуглуулах хуулийн хугацаа болоогүй байхад горилогчдоосоо 100 саяыг татан, хууль зөрчиж эхэлсэн АН-ынхан иймэрхүү байдалтайгаар сонгуульд оролцох нь дамжиггүй болов. Намын удирдлагууд нь сонгуулиар  хууль зөрчөөд ч болов хэрхэн мөнгө босгох талаар нүдэн дээр нь үлгэрлэсээр атал нэр дэвшигчид нь ч  мөн З.Нарантуяагийн адилаар  мууд гарших нь  лавтай биз ээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
жонгиносон дуутай олигтой амьтан бишээ
2020/05/24 122.201.22.100
Zochin
Ene emegtei Hudlaa amlaj bna lee.arai ch dee.
2020/05/24 73.176.171.37
монгол
Мөнгө тараавал ядуу монголчууд минь авчихаач дээ эд нэр чинь ам ажил нь зөрөөд сурчихсан хүмүүс харин сонгохдоо чиний гарыг харахгүй зөв хүнээ л дэмж
2020/05/22 43.228.131.90
монгол
Энэ хүүхнийг нутгийнхан нь сонгох байх,их хуралд өөрөө байж байсан мөртлөө ямарч боломжгүй цалинг 3 сая болгоно гэж ярьж суугаа тэнэг хүүхнийг дахиад л сонгодогоо болиоч өөр нэг нь гарга л дээ
2020/05/22 43.228.131.90
tbayar
иргэд аймгаараа л нэг ярьж байгаа байлгүй дээ, Тэгэхээр энэ жаахан хэтрүүлсэн л сөрөг ПР байна даа, Зүгээр шударга сайхан өрсөлдөө,
2020/05/22 202.131.243.190
tbayar
Гэхдээ сонгуульд ямар нэгэн баг, ухуулагч, мөлхөө ажиллуулж таарна биз дээ, тэд нарынхаа мөнгийг өгөх байлгүй дээ, үнэгүй ажиллаж өгөх хүн л лав байхгүй. Мөнгө тарааж цацаад байсан бол өдийд Завханы
2020/05/22 202.131.243.190
Zochin
Narantuya gishvvnd mungu taraah shhardlaga baihgvieee zvgeer l ard tvmen songono iim hvniig songohgvi yagav
2020/05/21 192.82.68.41
зочин
З.Энхболдын гар хөл болж мөнгө олсон. Мөнгөтэй л хүн шд. Энэ хэрэг 2016 оны сонгуулийн үеэр Завханд хүчээ авч байхад нь Завханы нэр бүхий шүүгч аргалсан.
2020/05/21 66.181.161.54
Халх
МАН ын хулгайчдын бууны нохойнууд ор үндэслэлгүй гүтгэлэгийг цацаж байна!!!!.МАН аас их мөнгө авилагалд авчаад хүн гүтгэж бичихээ болио, бууны нохойнуудаа!! Нарантуяад МАНын хулгайчуудынх шиг тийм их
2020/05/21 202.9.46.140
зочин
иймэрхүү л аргаар мөлхөөг санхүүжүүлдэг юм, Сумын дарга байсан хүмүүсийг элсүүлж бүр баг ажиллуулсан шүү дээ. шудрага цариайлаад 100 сая аа өгөөд одоо бас мөнгө тараах багаа илгээх гэж байгаа
2020/05/21 49.0.218.139
худлаа
Энэ хүнд Таоаагаад байх тийм их Мөнгө байхгүй байх. Тендер хусаж, Авилга авч Мөнгөжсөн нөхдүүд л мөнгө тараадаг. Яагаад гэвэл Зүгээр сул орж ирсэн мөнгө учраас.
2020/05/21 202.126.88.197
ыбөыө
МАНгарууд шаагаад байгаарай. Тийм юм бол 2016 онд сонгуулын дараа наадахаа гаргаж бүрэн эрхийг нь зогсоохгүй яасан юм.
2020/05/21 43.228.131.110
  • Recent
  • Most Read
  • Most Comment