8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

2020-05-21 10:30:00

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ  байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм.  Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан.

 

Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага тавьж буй. Үүнд  нэгдүгээрт, ёс зүйтэй эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, гуравдугаарт, төр түших туршлага чадвартай байх зарчмыг баримталсан.

Тус намаас нэр дэвшигчид ”Байлдагчаас генерал, асрагчаас гавьяат эмч, Харвард, Иеэл, Стэнфорд зэрэг дэлхийн шилдэг их сургуулийн  төгсөгчид,эрч хүчтэй залуу үе, ид бүтээх дунд насныхан,арвин туршлагатай ахмад үеийнхний төлөөллөөс бүрджээ.Мөн Сонгуулийн тухай хуульд  “Нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэж заасны дагуу 16 эмэгтэй нэр дэвшигчийг УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдүүлэхээр сонгоод байна.   УИХ-ын  найм дахь удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцож байгаа бөгөөд эрх баригч Монгол Ардын Нам улс төрийн намуудаас анх удаа ийнхүү  нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ХУД-ийн нэр дэвшигчид өнгөтэй байна?! Маш зөв хүмүүс дэвшсэн байна!? Бид дэмжинээ?!
2020/05/24 66.181.191.64
Иргэн
ХУД-ийн нэр дэвшигчид өнгөтэй байна?! Маш зөв хүмүүс дэвшсэн байна!? Бид дэмжинээ?!
2020/05/24 66.181.191.64
Иргэн
ХУД-ийн нэр дэвшигчид өнгөтэй байна?! Маш зөв хүмүүс дэвшсэн байна!? Бид дэмжинээ?!
2020/05/24 66.181.191.64
Иргэн
Хөөрхий минь ямар тэнэг нь ийм арга зааж өгсөн юм бол доо. Улам л ард түмний дургуйг л хүргэнэ.
2020/05/23 59.153.114.215
ют
ард түмэн тэнэг биш ийм жүжиг амжилтанд хүрэхгүй дээ саад бүү бол
2020/05/22 203.91.115.45
Халх
Хариуцлагын гэрээ гэж битгий хуждлаа шоуд!! Ялвал ямар албан тушаал худалдахаа ярьж, ямар үнээр албан тушаалыг зарах тухай гэрээ биздээ!
2020/05/21 202.9.46.140