Өнөөдөр АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт мөрдөн байцаалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандахыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн билээ. Тэгвэл АТГ-ынхан ажилтнууд энэхүү албан бичгийг өгөхдөө Шадар сайдын өрөөнд дайрч орж иржээ. Энэ талаар Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгдлээ. Тэдгээр хүмүүс МАХН-ын дарга болон намын зарим хүмүүс сонгуультай холбоотой асуудлаар ярилцаж байхад нь албан бичиг өгнө гэж дайрч орж иржээ. Мөн дайрч ороод зогсохгүй бичлэг хийсэн байна. Энэ асуудал нь МУ-ын хууль тогтоомж түүний дотор Төрийн ордны тухай хууль, УИХ-ын гишүүний тухай хууль, МУ-н ЗГ-ын гишүүний талаарх хууль тогтоомжийг зөрчсөн гэж Шадар сайд үзэж байгаа аж. Тиймээс Шадар сайдын албан өрөөнд бичиг баримтаа үзүүлээгүй дайрч орж ирсэн хүмүүс нь АТГ-ынх гэж үзэж байгаа учраас энэ асуудлаараа АТГ-ын дарга Н.Ганболдыг тайлбар өгөхийг шаардаж, албан бичиг хүргүүлж байгаа юм байна.
Ц.Оюунбаатар зөвшөөрөлгүй дайрч орж ирсэн АТГ-ынхныг шалгуулахаа мэдэгдлээ
2016-03-23 07:57:00