8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангайд түймэр гарч 2 га ой шатжээ

2020-05-18 16:23:20

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн "Халтар-Ангархай" гэдэг газар гал түймэр гарч хоёр га ойн талбай шатжээ.

Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид түймрийг унтраасан байна. Түймрийг унтраахад орон нутгийн иргэд оролцсоноор тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт бүрмөсөн унтраажээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл