Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар дулаарна.
2020 оны 05 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар болон Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газрааритүр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.