8o
Улаанбаатар хот
mobile menu

Байгалийн түүхийн музейн уулзвараас зүүн гар тийш эргэхийг хоригложээ

2020-05-15 15:09:46

Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварын хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг өнөө өглөөний 09.00 цагаас эхлэн  хязгаарласан байна. 

Урдаас буюу Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс ийм шийдвэр гаргажээ. Иймд иргэдийг Бага тойруу болон НҮБ-ийн гудамжаар хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл