8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ыг үгүйсгэж байсан Г. Уянга, С.Жавхлан нар АН-ыг бараадлаа

2020-05-15 14:50:58

УИХ-ын ээлжит сонгууль дөхсөн эл өдрүүдэд АН-ын алиа хошин гэнэтийн бэлгүүд тасрахгүй нь бололтой. АН-ын босс С.Эрдэнэ эзэндээ гологдож, хаягдсан бас өөрөө өөрийгөө ч мэдэж, танихаа больсон хүмүүст хадаг яндар барьж, намынхаа батлахыг өвөртлүүлж байна.  Тухайлбал, С.Эрдэнэ дарга МАХН-аас нэр дэвшин сонгогдсон О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга нарыг намдаа элсүүлэн нэр дэвших эрх өгч байгаа нь боловсон хүчнийх нь бодлого ямар хэмжээнд хүрснийг харуулж байна.

Одоогоос ердөө сарын өмнө “АН-ын дэнчингийн мөнгө бол 60 тэрбумын схем” хэмээгээд “АН-ын өнөөх л С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл цоройсон бүхнийг цавчиж, торойсон болгоны толгойг тасадсаар өөрсдөө буг боллоо” гэж өөрийн цахим хуудсаар бичиж байсан Г.Уянга АН-ын үнэмлэхийг гардан авч, өөрөө өөрийгөө үгүйсгэсэн.  

“Намд итгэх хэрэггүй, тэд бүгд хулгайч, луйварчид” хэмээн орилж, морьтой давхисаар УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан шүүр барьж, хог шуудайлсаар АН-ын хаяг бараадсан юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулганд Төрийн дууллыг дуулж хувь нэмэр оруулснаас биш хууль санаачилж, тойргоо тордох ажилд гар бие чилээгээгүй нэгэн. Тиймдээ л тойрогтоо эргэн очих нүүргүй болсон тул үзэл бодлоосоо ухарч, ичих нүүрээ элгэндээ нааж С.Эрдэнийн эвээлд багтаад байгаа билээ. 

Ингэж л АН-ыг үгүйсгэж, эсэргүүцэж явсан хүмүүс С.Эрдэнийн ивээлд орлоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Таарсан хоёр таар шуудай юм да Увсадаа ирж хог ач да хотод хог ачиж байхаар чамайг хэн сонгох вэ ах дүү нар чинь л санал өгөх биз тэгээл болоо до Жавхлаан
2020/05/18 192.82.73.111
Н
Буруу гарын байшиндаа хавчигнаж суугаа Эрдэнэ дээрээ очоо юу. Эрдэнэчимэгийг яасныг чинь монгол эмэгтэйчүүд үёийн үёд үрийн үрд мартахгүй.уянга үиш рүнтэй бүү нөхөрдө гэж үхэн үхтэлээ захих болно.
2020/05/16 202.126.88.67
Zochin
Medrel yumnud ..
2020/05/16 66.181.161.11
Монгол
Г.Уянга гэгч энэ хятад хүүхэн бас АН-д орчихоо юу. Үнэхээр хятад хүн юм даа. Тээр Эрдэнэчимэгийгээ яаж баллалаа.Жинхэнэ хятад хүн чинь ийм л байдаг юм шүү дээ. За ингээд АН нэг хятадтай болох нь тэр.
2020/05/16 66.181.191.88
5555
Уянга өөрөө нам байгуулаад л дарга нь болоод л байсан биз дээ инээдтэй ч юмдаа
2020/05/15 76.173.233.215
  • Recent
  • Most Read
  • Most Comment