8o
Улаанбаатар хот
mobile menu

Арай ч дээ, Үүл баатар минь

2020-05-14 14:57:56

Ардчилсан хувьсгалын түүчээ, Улсын баатар Э.Бат-Үүл маань их л бухимдуу явах боллоо. Тэр өнгөрсөн 30 жилийн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн балан дундуур дураараа туучсан хэр нь одоо юу дутлаа гэж журмын нөхөд болоод байгуулсан нам, улстөрчид рүү шүлсээ үсчүүлнэ дайрна вэ. Монголын төрөөс авч болох бүхий л өндөр албан тушаалдаа хүрч, он цагтаа гай, гавьяатайгаа үлдсэн түүнд төрийн түшээ болох хүсэл дэндүү их байгаа бололтой. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэсэн үг байдаг. Ямар ч үнэ цэнээр хамаагүй хууль тогтоох байгууллагын гишүүн болж, хууль бус үйлдлээ нуун далдлах гэсэн санаа түүнээс нэвт ханхална.

Нийслэлийн Засаг дарга байхдаа эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий этгээдүүддээ илт давуу байдал олгосон явдал нь өдгөө “дээлээ нөмрөхөд” хүргээд буй. Хэн нэгэн буруу хэрэг үйлдсэн бол хэзээ нэгэн цагт илэрч, хууль, шүүхтэй нүүр тулдаг нь эрх зүйт төрийн дор амьдарч буй хүн бүрт тохиох явдал. Хууль батлалцаж байсан Э.Бат-Үүл энэ зарчмыг мэдэхийн дээдээр мэднэ. Гэвч өөр дээр нь тулж ирсэн энэ цаг үед УИХ-ын гишүүн болж, халдашгүй бүрэн эрх нэрийн дор муу муухайгаа нуун далдалж, “үйлдсэн хэргүүд”-ээ хаалгахгүй бол шөнө нойр нь хүрэхгүй хагас галзуурлын байдалтай байгаа нь түүний хийсэн мэдэгдлүүдээс тод харагдах.

Тухайлбал, тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболдын өрсөлдөх тойрогт нэр дэвшинэ хэмээн мэдэгдэж, мөрийн хөтөлбөрөө Аудитын байгууллагад хянуулахаар хүргүүлээд байсан. Тэгвэл энэ үзэл бодлоосоо хэдхэн хоногийн дараа ухарч, МАН-ын дарга У.Хүрэлсүх болон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг өөртэй нь хамт нийслэлд нэр дэвшихийг уриалж, хэвлэлийн бага хурал хийлээ. Эндээс түүнийг эрх мэдлийн төлөө улайран зүтгэж эрүүл ухаанаа алдчихжээ гэж харахаар байна. АН-ын дарга асан З.Энхболд Дархан-Уул аймагт нэр дэвшихээ хэдийнэ мэдэгдсэн. Э.Бат-Үүл түүнийг дагаж Дархан-Уулд нэр дэвшвэл гарахгүй гэдгээ тооцоолж, унаган хотынх гэдгээ өмнөө барьж, нийслэлд нэр дэвшихээр тактик боловсруулж буй бололтой. “Ичсэн хүн хүн ална” гэгчээр З.Энхболдыг “амлаж” авснаа цайруулахын тулд бусад руу дайрч, алдаагаа засахыг хичээж яваа нь энэ аж.

Улс төр гэдэг хэн нэгэнд өс санаж, хорслоо тайлах талбар биш. Ард түмний мандат өвөртлөн гарч ирсэн түшээд бодлого боловсруулж, чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн төлөө ажиллах учиртай. Атал Э.Бат-Үүл эрх ашгийн эрэмбээ алдаж, хувийн ашиг сонирхлоо нэгдүгээрт тавьж буй нь өөрийн хүчин зүтгэж, байгуулсан ардчилсан нийгмийнхээ үнэт зүйлийг шороотой хутгасан үйлдэл боллоо. Тэрбээр “Миний мэдэх Ардчилсан нам үйл хэргийн төлөө нам байсан. Одоо манай нам албан тушаалын төлөө л болжээ.Ардчилсан намыг өнөөдөр бараг З.Энхболд удирдаж байна гэхэд хилсдэхгүй болсныг түүний удаа дараагийн мэдэгдлээс харж болно” хэмээн ярьж байсан. Тэр өмнө нь АН-ын дарга, нийслэлийн АН-ын даргын алба хашиж байсан хэр нь одоо намын нөхөдтэйгээ таарахгүй байгаа нь анхнаасаа нам дотроо фракц байгуулж, үндэс хөрсийг нь тавьж өгсөнтэй холбоотой.

Хэн нэгнээс алдаа хайхын оронд Э.Бат-Үүл баатар өөрөөсөө эхэлж алдааг эрвэл үнэнд дөхөж очих байх. АН өнөөдөр фракцаасаа салсан нам боллоо гэж буй ч Э.Бат-Үүл нар намынхаа удирдлагад ажиллаж байхад үндэс нь тавигдаж, бүрэлдсэн МҮДН, МоАХ, “Нэг Ардчилал”, “Шонхор”, “Алтангадас” гэх мэт фракц нь өдгөө ч амь бөхтэй оршсоор байгаа. Нэг үе АН-ын удирдлага “Алтангадас”-аас МоАХ, МоАХ-аас “Алтангадас”-т шилждэг байсан бол одоо “Шонхор” фракц энэ тойрогт орж ирсэн. Э.Бат-Үүл нарын гаргасан тэр жимээр “Шонхор” фракц сүүлийн дөрвөн жил намын удирдлага, гал тогоог барьж байна. Ийм үед тэрбээр журмын нөхөдтэйгөө ойлголцож чадалгүй тойргийн гадна гарчихаад гоншигонох нь дэндүү увайгүй, ёс зүйгүй, үнэт зүйлгүй харагдаж байна. Тэр хувийн тоглолт хийж,Гэр хороолол хөгжлийн нам байгуулж, АН-аас өрх тусгаарласан. Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэхдээ намаа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн ч Э.Бат-Үүл байгуулсан нам гэдгийг улс төр гадарладаг хэн бүхэн мэддэг болсон.

Үүл баатар маань намын ажилд ч, УИХ-ын танхимд ч хамтарч явсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг зэрэг лидертэйгээ эв эеэ ололцож чадахгүй байгаагаа өөрөөсөө бус бусдаас хайж буй нь өндөр албан тушаал хашсаар бодит амьдралаас тасарчихсан явна уу даа гэж харагдах. Тухайлбал, тэрбээр “Намайг УИХ-ын сонгуульд З.Энхболдтой очиж өрсөлдөнө гэж хэлсэн тэр агшнаас хойш дайралтууд замаа алдлаа.Гүтгэлгийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт ажлыг гутаах гэсэн улс төрийн том зорилготой үйл ажиллагаа явагдаж байна” хэмээн олон нийтэд ярьсан.

Энэ нь өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй бусдын толгой дээрх ширхэг өвсийг харж, зад шүүмжилж, уснаас хуурай гарах гэсэн оролдлого гэлтэй. Өнгөрсөн парламентын үед АН УИХ, нийслэл, орон нутгийн түвшинд олонх болж, төрийн эрхийг барьсан. Түүнийг эрх мэдлээ илтэд ашиглан хэн нэгэнд давуу байдал олгож байхад журмын нөхөд нь чимээгүй хараад сууж байсан гэхэд болно. Ийм байхад “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчээр байгуулсан нам руугаа, журмын нөхөд рүүгээ дайрч давшлах нь нам, төрийн ажлыг олон жил хашсан хүнээс гарах үйлдэл мөн үү гэдэг асуулт гарч ирж байна.

Улс төр гэдэг багийн тоглолт. Хэн багаа сайн удирдаж чиглүүлнэ түүнийг дагаад улс орны  баримтлах бодлого оновчтой байдаг. Багаа муу удирдаж, журмын нөхдөө талын нэг тараачихсан Э.Бат-Үүл энэ бодлогыг мартчихав уу, эсвэл хууль бус үйлдлээ хаацайлахын тулд хэнтэй ч нэгдэж нийлэхээс өөрцгүй болчихсон сандарч явна уу. Ерөөс улс төр гэдэг эгнээгээр явдаг зүйл. Залуу, дунд, ахмад үеийнхэн гар гараасаа барилцаж, нэгдэж нягт хамтарч ажиллаж байж амжилтад хүрнэ. Энэ зарчмаар Э.Бат-Үүл залуу үедээ зөвөөр үлгэрлэж, халаагаа өгөх цаг болжээ гэдгийг хийсэн мэдэгдэл, хэлсэн үгнээс нь тодорхой харагдаж байна. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй” гэгчээр Ардчилсан намын туг болж, тулгын чулууг нь тавьж явсан Э.Бат-Үүл ардчилсан хувьсгалыг Монгол өрнүүлснийхээ төлөө Улсын баатар цолыг ганцаараа авсан хэр нь намын нөхдөөсөө “жийгдэж”, улс төрийн амьдрал нь ганцаардал дунд өрнөж байна. Үүний бурууг өрөөлөөс бус өөрөөсөө хайх нь хамгийн зөв болов уу.

 

Эх сурвалж:Үндэсний шуудан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Суух суудалдаа сууж дэ баяр хүргэе сайн яв да ингэх гээд байсан юм цаг нь болсон одоо
2020/05/18 192.82.73.111
С Сүхбат
Салга өвгөн ямар юмны баатар ямар шалгуураар юу хийж баатар болсон ард түмэнд захлаач шорондоо очиж хатаж ялзарч үх алуурчин
2020/05/17 202.9.46.212
Зочин
Оготоны нүх эрээд олдох болов уу. ???
2020/05/17 122.201.22.252
зочин
Нөхдүүд нь жагсаал цуглаан хийж байхад айсандаа амиа бодож хогийн саванд нуугдсан байсныг яана аа.Иш зайлуулдаа энэ амьтан ямар баасных нь баатар байхав дээ.Зүгээр л баас ,баас гэдэг чинь энэ шүү дээ.
2020/05/16 66.181.191.88
Shar tokhoi
Nvdend orson hog .Shvdend orson mah .Hylgaich hylgaichaaral dyysadag .
2020/05/15 178.209.135.155
  • Recent
  • Most Read
  • Most Comment