УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчилж 14 хоног саатуулан шалгахаар болсон билээ. Түүнийг Сайншандын аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг бусадтай хуйвалдаж завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхлээд байгаа. Л.Түвшинжаргал нь хөхүүл хүүхэдтэй учраас, хорих нь буруу гэх шүүмжлэлийг иргэд болон эмэгтэй гишүүд гаргах болсон. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өгөхдөө “Түүнийг суллахгүй. Харин ар гэрийнхэнтэй нь уулзуулах хүсэлтийг энэ сарын 21-нд өмгөөлөгч нь гаргасны дагуу өнөөдөр зөвшөөрлийг нь хүлээж авсан бөгөөд ар гэрийнхэнтэй нь уулзуулахаар болсон” гэлээ.
Б.Баатархүү: Л.Түвшинжаргалыг ар гэрийнхэнтэй нь уулзуулна
2016-03-22 15:20:00