8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Мөнх-Эрдэнэ: Дарангуйлагч С.Эрдэнийг шинэчилж чадаагүй залуучууд Монголыг шинэчилж чадахгүй

2020-05-06 10:00:00

Намын санхүүжилт ба нэр дэвшигчдийн босго” сэдвийн хүрээнд  зарим улс төрийн намаас болон бие даан нэр дэвшигч залуус хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, өдгөө намын даргыгаа эсэргүүцэн, намаасаа түдгэлзээд буй Д.Мөнх-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Түүний байр суурийг ишлэлээр хүргэж байна.

  • Монгол Улс ардчилсан сонгуулийг  долоон удаа явуулчихаад байна. Гэтэл сонгууль болгоноор мөнгөний асуудал яригддаг. Мөнгөтэй л бол амьдрал сайжирчих юм шиг  олигархиудыг сонгож ирлээ. Тэд дандаа намын халхавчин доор сонгогдож ирсэн.АН-ын нэг кэйс ярихад, АН-ын дарга С.Эрдэнэ ойр  дотнын хүмүүсээ нам руу, улстөрд оруулж ирсэн, замаа алдсан. Ард түмэн ийм зүйлээс залхаж байна.
  • Үнэндээ АН шинэчлэгдэж чадаагүй. Намаа шинэчилж чадаагүй байж улсаа яаж шинэчлэх юм бэ. Шинэчлэл хийхийн тулд санхүүжилт шилэн, ил тод байх ёстой. Олиграхиудаас мөнгө авахгүй гэчихээд яаж санхүүгээ босгох гээд байгаа юм. С.Эрдэнэболд бид хоёр 100 сая төгрөгөө тушаасан. Гэхдээ би саяхан намаасаа гарсан.
  • Би хадгаламжнаасаа 100 сая  төгрөгөө гараад өгчихсөн.   Намайг дэмждэг 30,40 уяач байна. Нэг хурдан адуу 3, 4 сая төгрөгийн ханштай болчихсон шүү дээ. Уг нь надад тэр хэмжээний мөнгө байна л даа.
  • Би хууль зөрчиж 100 сая төгрөг төлөөгүй. Харин татвараа урьдчилж төлж байгаа хэрэг. Манай нам барууны үзэл баримттай, ил тод нам. Гэтэл дарга нь коммунист дарангуйлагч.  Гэр бүлийнхээ гишүүдийг нам руу “чихчихсэн”.
  • Татварт бүртгэгдсэн мөнгөнөөсөө сонгуулийн мөнгөө босгох ёстой. Би 1000 найзаасаа 1000 төгрөг гуйхаас ичиж байна. 100 найзаасаа  нэг сая төгрөг гуйхаас ичиж байна.  Хэнд ч өргүйгээр би үзэл бодлоо илэрхийлж дэвшинэ. Би АН-аас гараагүй. С.Эрдэнээс татгалзаж байгаа юм. Гэхдээ их хэмжээний мөнгө нэхэж байгаа нь хар дагуулж байна. Би 100 сая төгрөгөө буцааж авна.
  • Сонгуулийн аудитаар баталсан дүн бол тааз. Тэр таазанд заавал хүрэх гээд байх шаардлагагүй. Горилогчдоосоо иргэд илүү  хэрсүү болчихсон. Ухуулга сурталчилгаа, тараах материал өгөх шаардлагагүй болж байна.
  • Намууд албан тушаал амалж сонгуульд оруулдаг. Тэр тендерийг өг гэх мэтээр ажилладаг. Дарга нар далд эдийн засагт тугуурладаг. Тендер өг гэх мэтээр. Ердөө нэг сая төгрөгийн цалинтай баян гишүүд байна.
  • Уран гоё  үгтэй лекторууд 30 жил Монголыг удирдлаа. Мөнгө удирдлаа. Би гэрээ зассан, биеэ зассан. Хулгай хийх шаардлага, улстөрчийн дүрд тоглох шаардлага надад байхгүй. Иргэдээ, үр хүүхдээ зөв амьдруулмаар байна. Сэтгэлтэй хүмүүсийг улстөрд гарч ирж, санхүүгийн схем нь  “шилэн” хэрэгждэг байгаасай гэж хүсч байна
  • Монголын хууль зүйн салбар хэдэн улстөрчийн халаасанд орлоо. АН дээд шүүхэд бүртгэлтэй дүрмээ зөрччихсөн. Мөнгө авчихсан.
  • Манай намд олон сайхан залуу байна. Энэ Эрдэнэболд, Магнай гээд. Энэ хэд маань шударга сайхан зүйл ярьдаг. Гэхдээ АН-ын шинэчилж чадаагүй, дарангуйлагч Эрдэнийг шинэчилж чадаагүй байж Монгол улсыг шинэчилнэ гэдэг худлаа.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gan
Энэ хол явахгүй.Өчүүхэн шальдир бульдир юм ярьсан, улс төрийн гараагаа шантаажаар эхэлсэн, шалтгаанаар дуусна биздээ.
2020/05/07 202.9.46.159
зочин
Энэ залуу яасан их өшөө хорсолтой байна вэ?Хаанаас ийм хүмүүжил олж авсан вэ?Мэргэжилгүй л болов уу?
2020/05/06 202.21.100.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment