8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн үргэлжилж байна

2016-03-22 09:06:00

Энэ сарын 20-ны өдрийн ням гариг Улаанбаатар хотноо “Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэлсэн билээ. Тус миссийн тэмцээнд Монголоос гадна Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ы 20 мисс бүсгүй оролцож байгаа бөгөөд тэд “Фото мисс” номинацид өрсөлджээ. Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцоно. Дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг. Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Оролцогч бүсгүйчүүд аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудаар орж хандив цуглуулах юм байна.

Энэхүү хандиваа бүхэлд нь “Хүрээ” амаржих газар буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах юм байна. Тус амаржих газар байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. “Монгол туургатан мисс" тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр зургаан төрлөөр шилдгээ тодруулах юм. Өөрөөр хэлбэл, Мисс модель, Мисс фото, Мисс авьяас, Мисс бикини, Мисс үндэсний хувцастай, Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулах ажээ. Мөн "Дэд мисс", "Тэргүүн мисс"-ийг тодруулан урамшуулах бөгөөд тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment