8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-22 09:05:00

11:00 цагт МЗХ-ны Залуус Танхимд Монголын Залуучуудын Холбоо гуравдугаар сарыг “Бизнесээ чөлөөлье” сар болгон зарласны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн “Бизнесээ чөлөөлье” хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг болно. Хэлэлцүүлгээр эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, цаашид бизнес эрхлэгчид хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, санал солилцоно.

 

11:00 цагт “Дэлхийн усны өдөр”-ийн Хэвлэлийн бага хурал Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн 2 давхарт болно. Энэ үеэр усны талаарх хүссэн мэдээллээ Ус сувгийн удирдах газар, Хот, суурины ус хангамж, ариутгал, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул газрын сав газрын захиргаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг газрын мэргэжилтнүүдээс авах боломжтой. 

 

11:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилал Шударга Ёс Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос Дэлхийн усны өдөрт зориулан гол мөрөн бохирдож байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт Спорт ордоны 4 давхарын хурлын зааланд Монголын хоккейн шигшээ багийн тамирчид хэвлэлийн мэдээ өгнө.

 

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд
Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран Хүүхдийн гэх тодотголтой барилга, байгууламжуудын хувьчлалыг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

12:00 цагт Тусгаар тогтнолын талбай/ хуучнаар Ялалтын талбайд/ Эвлэн мандуулах хүчээс /ЭМХ/ УИХ-д дүн тавих “Түмнээ нэгтгэнэ, Төрөө цэвэрлэнэ, Монголоо мандуулна” сонгогчдын цуглаан болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment