
Аймгийн нэгдсэн эмнэлэгийн Амбулторийн тасагт 2017 оноос цаг товлох үйлчилгээг нэвтрүүлж иргэдэд цахимаар болон 1900-1507 утсаар цаг өгдөг болсон байна. Ингэснээр иргэдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авахыг хүссэн хэн ч утасны сүлжээтэй аль ч газраас цагаа урьдчилан захиалах боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл эмнэлгийн цахим бүртгэлд заавал өөрийн биеэр очиж дугаарлах шаардлагагүй боллоо.



