УИХ-ын гишүүн Г.Уянга Л.Цог нар УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгээс гарахаа өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. Тэд хүсэлтээ "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт хандаж, энэ тухайгаа албан тоотоор хүргүүлсэн. Тэгвэл тэднийг бүлгээс гарч байгаатай холбогдуулан ‘Шударга ёс’ эвслийг бүрдүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МҮАН-ын дарга М.Энхсайхан нар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэд "1. Хэдийгээр УИХ-ын гишүүн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах зсэх шийдвэрээ өөрөв гаргах мь түүний бүрэн эрхийн асуудал мен боловч МАХН-МҮАН-ын ’Шударга ёс” эвслээс нэр дэвшиж, сонгогчдын дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон Л.Цог, ГУянга нар энэ шийдвэрээ гаргахын өмнө эвсэл. намын удирдлага болон нөхөдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцолгүйгээр. улс төрийн ёс зүйн жудаггүй алхам хийж байгаад харамсаж байна
2. УИХ дахь МАХН-МҮАН-ын ‘Шударга 6с’ эвслийн бүлэг цаашид үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн чадамжтай байгаа гэдгмйг тэмдэглэж байна
3 МАХН-МҮАН-ын ‘Шударга ёсу эвсэл, тус эвсэлд багтаж байгаа улс төрийн намууд өнөөгийн хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бодлого, байр сууриа баримталсан хэвээр байгааг мэдэгдэж байна
4 Хэрэв АН болои АН-ын эрх бүхий албан тушаалтны санаачилгаар хамтарсан Засгийн газарт квотын дагуу ажиллаж байгаа МАХН- МҮАН-ын “Шударга өси эвслийн аль нэгэн гишүүнийг солих өврнлөх алхам хийсэн тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулсан анхны гэрээ хүчингүй болно хэмээн үзэж байгаагаа мэдэгдэж байна" гэсэн байна.