8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн хэрэг гарчээ

2016-03-21 16:34:00

Мөрөн-Улаанбаатарын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус осолдож хоёр хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 14-15 нд шилжих шөнө зөвшөөрөлгүй буюу хулгайгаар 18 хүн тээвэрлэж явсан “Истана” маркийн автомашин осолдсон байна. Иргэдийн хувьд ч гэсэн хямд үнэтэйг нь бодож хулгайн тээврээр үйлчлүүлэх явдал гардаг байна. Тиймээс Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас иргэдийг хот хооронд зорчихдоо хулгайн тээврийн хэрэгслээр буюу “Истана” маркийн автомашинаар зорчихгүй, зөвшөөрөгдсөн компаний автобусаар аюулгүй байдлаа ханган зорчихыг анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment